• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУД БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГОО ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Бүсчилсэн хөгжлийн бодлого нь улс үндэстний аюулгүй байдал, орон нутгийн хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үр нөлөөтэй. Үүнтэй холбогдуулан аймгуудыг 6 бүс болгон бүсчилсэн хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр буюу 2024.01.30-ны өдөр Бүсчилсэн хөгжил-Төвийн бүсийн урьдчилсан хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа бөгөөд уг хэлэлцүүлэгт Төв аймгийн Засаг дарга болон бусад удирдлагууд, төр, хувийн хэвшил, эрдэмтдийн зөвлөлийн 25 хүн оролцож байна. Урьдчилсан хэлэлцүүлгийг: - Бүсийн тэргүүлэх чиглэл, нөөц, кластер, худалдаа - Бүсийн холболтын дэд бүтэц, тээвэр логистик, боомт, эрчим хүч, харилцаа холбоо - Бүсийн нийгмийн үйлчилгээ, ажиллах хүч, боловсрол, эрүүл мэнд - Бүсийн татвар, санхүү, хөрөнгө оруулалт, эрх зүй гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд өрнүүлж, нэгдсэн ойлголтод хүрч, санал дүгнэлт гарган “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт хүргүүлэх юм. Хоёрдугаар шатны хэлэлцүүлгийг 02 дугаар сарын 1, 2-нд улсын хэмжээнд зохион байгуулна.
2024-01-30 12:00:00