• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗААМАР СУМЫН 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Заамар сумын ерөнхий боловсролын сургуулийн бага сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Уг барилга ашиглалтад орсноор тус сургуулийн сурагчид нэг ээлжээр хичээллэж, хичээлээс бусад цагаар сонгон, секц, дугуйланд хамрагдах, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангагдаж байна. Сургуулийн өргөтгөлийн барилгыг барих санхүүжилтийг шийдвэрлэсэн УИХ- ын гишүүн Н. Энхболд, Ж. Батжаргал, аймгийн Засаг дарга Д. Мөнхбаатар нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн “Сутай мандах” ХХК- ийн хамт олонд ажлын амжилт хүсье.
2024-01-28 09:00:00