• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД САР ШИНИЙН БОСГОН ДЭЭР 19 ӨРХ ШИНЭ БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭ ГАРДАН АВЛАА
Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар тогтоолоор” Түрээсийн орон сууц”-ны сан бүрдүүлж зорилтот бүлгийн болон төрийн байгууллагад ажилладаг иргэдийг орон сууцаар хангах журмыг баталсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж өнөөдөр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 42 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмын болзлыг хангасан 19 өрхөд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ нар шинэ байрны түлхүүрийг гардуулан өглөө. Төв аймаг “Түрээсийн орон сууц”-ны санг хоёр эх үүсвэрээс бүрдүүлж байгаа юм. Дэд бүтэц нь шийдэгдсэн газар орон сууц барьсан аж ахуйн нэгжээс баригдсан орон сууцны нийт талбайн 2 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах замаар орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууц авах гэсэн хоёр эх үүсвэрээс 2019-2023 онд нийт 2397 м2 талбай бүхий 1-2 өрөө 54 айлын түрээсийн орон сууцтай болсон байна.

 

2024-01-27 09:00:00