• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 01 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА
Хуралдаанаар: 1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай 2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл шинэчлэн байгуулах тухай 3. Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц 4. Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай 5. Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай 6. Ахуйн зориулалтаар 2024 онд агнах, барих, ан амьтдын хуваарь батлах тухай 7. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт 8. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 1-р хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргаж, холбогдох хороодод шилжүүлэв. Үүнд: - Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2024 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай - Аймгийн ИТХ-ын Зөвлөл шинэчлэн байгуулах байгуулах тухай - Төв аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц - Аймгийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай асуудлуудыг хэлэлцэн хурлын хуралдаанд шилжүүлэв. - Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэн хурлын Нутгийн удирдлага, Цахим хөгжлийн хороонд шилжүүлэв. - Ахуйн зориулалтаар 2024 онд агнах, барих, ан амьтадын хуваарь батлах тухай асуудлыг хурлын Газрын харилцаа, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүллээ. - Жендерийн эрх тэгш байдлыг ханга арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороонд шилжүүлж, ИТХ-ын 18-р хуралдааныг 1-р сарын 29-ны өдөр хуралдуулахаар тов тогтоолоо.

 

2024-01-24 12:00:00