• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн БНСУ-ын Кангвон мужийн захирагч Ким Жин Тэ-гийн урилгаар “GANGWON-2024" залуучуудын өвлийн IV олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн БНСУ-ын Кангвон мужийн захирагч Ким Жин Тэ-гийн урилгаар “GANGWON-2024" залуучуудын өвлийн IV олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэрээ Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон БНСУ-ын Кангвон мужийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурлаа. Муж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал цаашид харилцан үр ашигтай үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцож, эдийн засаг, худалдаа, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт орон нутгийн захиргаа болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар боллоо.

2024-01-22 14:00:00