• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ”- УРИАНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО
Аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 01 дугаар тогтоолоор 2024 оныг “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан. Урианы жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/803 дугаар захирамжаар байгуулсан. Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн анхны хурал 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын Соёмбо танхимд 74%-ийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар сум, хэлтэс агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, зөвлөл, холбоод, иргэдээс ирсэн нийт 200 гаруй саналыг нэгтгэн боловсруулалт хийж, гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбоотой ажлын хэсгийн гишүүдээс тодорхой саналууд гарч, саналыг “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн ажлын төлөвлөгөөнд нэмж тусган, аймгийн Засаг даргын Удирдлагын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэв.

 

2024-01-19 12:00:00