• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ МЭДЭЭЛЖ БАЙНА
Аймгийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг, Шуурхай штабын 2024 оны 03 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлын хүрээнд Батсүмбэр сумын “Сөгнөгөр” 3 дугаар багийн нутаг “Баян гол”-д үүсээд байгаа усны халианд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 125 ажилтан, алба хаагч, 35 техник хэрэгсэлтэйгээр голын голдиролын дагуу 1,5 км урт шуудууг татаж, усны халианд автсан 59 айлыг хамгаалж, 12 айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулаад байна. Мөн ажлын хэсэг усны халианд нэрвэгдсэн айл өрх, иргэдтэй уулзаж, мэргэжлийн заавар зөвлөмжийг өгч, ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна.
2024-01-18 09:00:00