• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймгийн эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн явцын талаар гүйцэтгэгч компаниудын мэдээллийг сонсож, анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн төвийн 30 мегаваттын дулааны станцын ерөнхий гүйцэтгэгч Бьюксан инженеринг ХХК-ийн ажлын явц графикт хугацааны дагуу 41 хувьтай явагдаж байна. Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станц төслийн гүйцэтгэгч Саруул өргөө ХХК, Илчхангай ХХК-ийн түншлэлийн ажлын явц 80 хувьтай явагдаж байна. Төслийн үлдэгдэл санхүүжилт 10,6 тэрбум төгрөг 2024 оны улсын төсөвт бүрэн тусгагдсан тул энэ оны 6 дугаар сард багтаан ашиглалтад хүлээж авахаар тогтлоо. Зуунмод хотын Дулааны станцын халаалтын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хэсгийн 2 дугаар хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл төслийн гүйцэтгэгч Эл Си Би ХХК-ийн ажил зураг төслийн тооцооллын зөрүүгээс шалтгаалан удааширсан байна. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зураг төслийг магадлалд оруулан, шуурхай арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Дээрх төслүүдийн захиалагчаар Эрчим хүчний яам ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч компаниудын ажлыг графикт хугацааны дагуу чанартай хийлгэж, гэрээнд заасан хугацаанд багтаан ашиглалтад хүлээж авахыг яамны болон орон нутгийн холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

 

2024-01-17 21:00:00