• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА
Хурлаар Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” голд халиа үүссэн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-оос аймгийн Онцгой комиссод хуваарилсан шатахууныг сумдад хуваарилах асуудлыг хэлэлцлээ. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” голд халиа үүссэний улмаас айлын хашаа, граш руу ус орсон нөхцөл байдалд байдалд шуурхай арга хэмжээ авч, тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл аймгийн Онцгой байдлын газраас 27 алба хаагч, 7 автомашин, Байгаль орчин, аялал жуучлалын газраас 3 албан хаагч, 1 техник, орон нутгаас 16 албан хаагч, 5 автомашин, техник, 28 иргэн, 2 автомашин, 2 механизм, нийт 74 хүн, 17 автомашин, техниктэй ажиллаж 59 айлыг хамгаалж, 8 айлыг нүүлгэх ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн Улсын Онцгой комиссын аймгийн Онцгой комиссод хуваарилсан 30 тн шатахуунаас 1 тн шатахууны дэмжлэгийг Батсүмбэр сумын Онцгой комисст олгосон бөгөөд үлдсэн шатахууныг 26 сумын Онцгой комиссод хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Мөн Батсүмбэр суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаанаас тодорхой мөнгөн дэмжлэгийг шийдвэрлэлээ.
2024-01-17 20:00:00