• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ БУРИАД УЛСАД АЙЛЧИЛЛАА
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч Алексей Самбуевич Цыденов урилгаар Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тус улсад албан ёсоор айлчиллаа. Энэхүү айлчлалын хүрээнд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, Төв аймгийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж хөдөө аж ахуй, нийгмийн салбарт хамтарч ажиллах тал дээр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Ерөнхийлөгч Алексей Самбуевич Цыденов болон Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар санал солилцлоо. Төв аймаг 2023 онд нийт хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлсэн. Цаашид энэ амжилтаа бататгах нэгжээс авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байгаа. Иймд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсаас үр тариа, төмсний үрийн тодорхой хувийг нийлүүлж, шинэ сортыг нэвтрүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо. Мөн Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад айлчлах үеэрээ "Сибагро" гахайн үржүүлгийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү аж ахуй нэгж нь Баяндэлгэр сумын нутаг 50 мянган тоо толгой бүхий гахайтай салбараа байгуулахаар ажиллаж байгаа юм.

 

2024-01-17 15:00:00