• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
25 ГА ТАЛБАЙ БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Улсын төсвийн 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зуунмод сумын 1-р багт Цог генералын хөшөөний орчим 25 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг 2022 онд хийж, гүйцэтгэгчээр "Баян дөрвөлж" ХХК шалгарч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна. Тус ондоо цахилгааны шугам, гүний худгийн барилга, дэд станцын ажлууд хийгдсэн бол 2023 онд 2800мкв чулуун зам, 3000мкв явган зам, 50 автомашины зогсоол, 3 саравч, 56 сандал, нийтийн бие засах газар, харуулын байр, 170ш гэрэлтүүлэг, худгийн ажлууд хийгдэж дуусчээ. Цэцэрлэгт хүрээлэнд 94м урттай усан толио, усан оргилуур бүхий байгууламж, 4406мкв талбайд мод тарьсан нь Зуунмод хотын агаарын бохирдлыг бууруулах, ард иргэдийг ая тухтай, эрүүл цэнгэг орчинд чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Зуунмод сумын засаг дарга Ч.Сарангэрэл болон гүйцэтгэгч компаний удирдлагууд, ард иргэд оролцлоо.
2024-01-13 12:00:00