• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МАЛЫН ДОТОР МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН АШИГЛАН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ШИНЭЛЭГ ЖОР, ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛАХ УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛЖ БАЙНА
Хүүхэд багачуудын бичил шим тэжээлийн бодисын дутагдлыг бууруулах, хоолны шим тэжээллэг агууламжийг нэмэгдүүлэхэд малын дотор мах ашиглах, хүүхдэд тохиромжтой дотор махан хоолны нэр төрлийг нэмэгдүүлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Бэлчээрийн малын дотор мах, дайвар ашиглан хүүхдийн хоолны шинэлэг жор, технологи боловсруулах ур чадварын уралдаан”-ыг Эрдэнэ суманд зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Эрдэнэ сумын Мэргэжлийн боловсролын сургууль хамтран зохион байгуулж байгаа тус уралдаанд 27 сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Мэргэжлийн боловсролын сургууль, Политехник коллежийн 80 гаруй тогооч, хоол үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд өрсөлдөж байна. Уралдааныг үндсэн хоол, зууш салат, хар хайрцаг буюу багийн төрлүүдээр зохион байгуулж байгаа юм. Оролцогчид өгөгдсөн хугацаанд малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг ашиглан орчин үеийн шинэлэг шинж чанартай, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг бэлтгэхээс гадна стандартын дагуу цэс, технологийн карт хөтлөх аж. Уралдааны үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг салбарын болон аймгийн шагналаар шагнаж, урамшууллаа.

 

2024-01-12 12:00:00