• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД АЖИЛЛАЛАА
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянчандмань сумын “Баян” өндөгний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Төв аймаг Улаанбаатар хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангахаас гадна боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог үлдэвэлэгч аймаг болох, Монгол улсын Засгийн газрын “Хүнс үйлдвэрлэгч экспортлогч орон болох” зорилтыг хангах Түшиц аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний хүрээнд зарласан гол 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 15 нэр төрлийг орон нутагтаа үйлдвэрлэж байна. “Баян” өндөгний үйлдвэрлэлийн хувьд анхлан 100 мянган шувуутай байгуулагдсан Баян өндөгний аж ахуй тасралтгүй өргөжсөөр 2024 оны эхний байдлаар 1 сая толгой тахиатай томоохон үйлдвэрлэгч юм. Манай аймаг Улаанбаатар хотын сүүний хэрэгцээний 45 хувийг, Сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 30 хувийг, жилдээ 58,4 тн мах бэлтгэж мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 40 орчим хувийг, өндөгий 50 хувийг хангадаг. Цаашид дээр дурьдагдсан 15 нэр төрлийг нэмэгдүүлж 19 нэр төрөлд хүргэх, үйлдвэрлэлийн хувийг нэмэгдүүлэх тал дээр бодлого зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна.

 

2024-01-12 09:00:00