• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“СТАРТАП МЕНТОРШИП” ГАРААНЫ БИЗНЕСИЙН СУРГАЛТАД 24 ИРГЭН ХАМРАГДАЖ БАЙНА
“Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид хурдтай хөгжих боломжтой гарааны бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд богино хугацаанд цогц мэдлэг, мэдээлэл өгөх, идэвхжүүлэх зорилгоор “Стартап менторшип” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад гарааны бизнес эрхлэх сонирхолтой, бизнесээ эхлүүлээд явж байгаа Зуунмод, Эрдэнэ, Алтанбулаг, Баянчандмань, Лүн сумын 24 иргэнийг хамруулан, инновац, гарааны бизнес, маркетинг хөрөнгө оруулалт, хувь хүний хөгжил, бизнес загвар боловсруулах, багаар ажиллах, маркетинг, менежментийн цахим систем ашиглах ур чадвар зэрэг цогц мэдлэг, мэдээллийг өгч байгаа юм.
2024-01-11 14:00:00