• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, ХЯНАХ, ХАДГАЛАХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргадаг. Аймгийн хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах үйл ажиллагаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, мэдүүлэг гаргах албан тушаалтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс хамтран аймгийн Засаг даргын харьяа байгууллага, 27 сумын эрх бүхий албан тушаалтнуудад цахим сургалт зохион байгууллаа. Сургалтаар: - “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль орсон нэмэлт өөрчлөлтийн тухай”, - “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем”-ийн ашиглалт”, “Хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг хянуулахад анхаарах асуудал” - “2023 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогыг мэдүүлэх, хянахад анхаарах асуудал”-аар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч сум, байгууллагын Эрх бүхий албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

 

2024-01-10 09:00:00