• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН IV НААДАМД МАНАЙ АЙМГИЙН ХОЁР ТАМИРЧИН ОРОЛЦОХООР БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ БАЙНА
БНСУ-ын Ганвон аймагт залуучуудын өвлийн IV олимпын наадам 2024 оны Нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 02-ны хооронд зохион байгуулагдана. Тус наадамд 80 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол улсаас зургаан дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин гүйлтийн цана, биатлон, уулын цанын төрөлд оролцоно. Энэхүү олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Заамар сумын харьяат, Цанын спортын Олон улсын хэмжээний мастер А.Хүслэн, биатлоны төрөлд Жаргалант сумын харъяат Т.Амарсанаа нар оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

 

2024-01-07 09:00:00