• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.СУРМАА, БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА С.ДОРЖПҮРЭВ, “УЛААНБААТАР БҮК” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН ГОРОМОВ С.Б НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах, Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Төв аймгийн ногоочдын тарьж ургуулсан хүнсний ногоо, хүнсний ногоогоор бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах технологи бүхий 50 мянган тонн багтаамжтай агуулахын цогцолборыг Баянчандмань суманд барьж байгуулах хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.Уг агуулах, цогцолбор нь Төв аймгийн тариаланч, ногоочдоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ногоочдын тарьж ургуулсан хүнсний ногоог Баянчандмань суманд төвлөрүүлж, нийслэл Улаанбаатар хотын иргэдийг чанартай хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах зорилгоор баригдах юм.Агуулах, цогцолбор нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой учир сум, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломж бүрдэж байгаа тухай онцолж байв.Дашрамд дурдахад агуулах, цогцолбор барьж байгуулах “Улаанбаатар БҮК” ХК нь 1984 онд “Байшин үйлдвэрлэх комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга, байгууламжийн 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын бүтээн байгуулалтад бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлийг нийлүүлж ирсэн, туршлагатай хамт олон ажээ.

2024-01-26 09:00:00