• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймаг түүхт 100 жилийн ойдоо зориулж, Лүн сумын уугуул, Төв сайхан нутгийн бахархал Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Богд хаант Монгол Улсын Бүгд захирах яамны Тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэдийн нэрэмжит дурсгалын зоосыг Монгол банктай хамтр
Төв аймаг түүхт 100 жилийн ойдоо зориулж, Лүн сумын уугуул, Төв сайхан нутгийн бахархал Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Богд хаант Монгол Улсын Бүгд захирах яамны Тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэдийн нэрэмжит дурсгалын зоосыг Монгол банктай хамтран захиалан бүтээлгэж, түүний манлайлан оролцож, хамгаалан тэмцэж, тунхаглан зарласан, эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейд нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Монгол Улсын соёлын яамны удирдлагууд, Да ламын удам угсааны хүмүүс, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

 

2023-12-29 09:00:00