• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НИЙГМИЙН САЛБАРЫН ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Аймгийн хэмжээнд Нийгмийн салбарын 13 хэлтэс, агентлаг, байгууллагад нийт 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж байна. 2023 онд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, нэр төрлийг нэмэгдүүлж, иргэд орон нутагтаа өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ авах боломж бүрдүүлж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг 89%-д хүргэлээ. “Соёлын сэргэлт 2023” аяныг амжилттай зохион байгуулж 20000 гаруй иргэдийг соёл урлагаар соён гэгээрүүлэх олон талт үйлчилгээнд хамруулсан байна. “Багш бүрд компьютер” төслийг хэрэгжүүлж 2023-2024 оны хичээлийн жилд улс, аймгийн төсвийн 858.2 сая төгрөгөөр 841 багшийг зөөврийн нөүтбүүкээр хангалаа. Мөн түүхт ойн хүрээнд нийтийг хамарсан нийтийн биеийн тамир, их спортын 401 арга хэмжээнд 55684 иргэнийг хамруулж Төв аймгийн тамирчид тив дэлхий, олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс 153 алт, 186 мөнгө, 207 хүрэл медаль хүртэж 263 тамирчин спортын цол зэрэг биелүүлсэн зэрэг онцлох амжилтуудыг үзүүлсэн, ажлын амжилт нь тогтвортой өсч буй дараах тэргүүний ажилтан, албан хаагчдыг Нийгмийн салбарын шилдгүүдээр тодрууллаа. “НИЙГМИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ АЛБАН ХААГЧИД”: -Шилдэг Төрийн захиргааны албан хаагч - БШУГ-н СӨБ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунсайхан -Шилдэг Залуу төрийн албан хаагч - ЭМДХ-ийн Чанар, төлбөрийн хяналтын мэргэжилтэн С.Нарантунгалаг -Шилдэг Төрийн үйлчилгээний албан хаагч - ЭМГ-ын Статистикч Н.Мягмарсүрэн -Шилдэг Нэгжийн дарга - АНЭ-н Мэс заслын тасгийн эрхлэгч Н.Биханзрагчаа -Шилдэг менежер - БТСГ-ын дарга Д.Алтанхуяг "НИЙГМИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД": -Шилдгийн шилдэг байгууллагаар - Аймгийн нэгдсэн эмнэлэг -Шилдэг байгууллагаар – Соёл урлагийн газар -Шилдэг байгууллага - Аймгийн Музей -Шилдэг хөрөнгө оруулагч байгууллага – Холт интернэшнл ОУБ -Нийгмийн салбарыг дэмжигч шилдэг байгууллага - Монголын Оюун ухааны академийн Төв аймаг дахь салбар “НИЙГМИЙН САЛБАРЫН 2023 ОНЫ ОНЦЛОХ 9 АЖИЛ”-аар: 1. “Төв 100 - их спорт 2023” арга хэмжээ 2. “эрүүл шүд-эрүүл хүүхэд” арга хэмжээ 3. Шинээр нэвтрүүлсэн тусламж үйлчилгээ-2023 4. “Аз жаргалын өргөө” хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв 5. “Багш бүрд компьютер” төсөл арга хэмжээ 6. “Соёлын сэргэлт”, “Нүүдэлчин монгол” дэлхийн фестиваль 7. “ламхай” анимейшн контент 8. “Дүнжингаравын эгшиглэн”, “Монгол туургатны дуулал III” уран бүтээл 9. “Хүүхэд бүр уншигч” арга хэмжээ тус тус шалгарлаа. Мөн энэ өдөр эрхэлсэн ажилдаа сэтгэл зүтгэлээ зориулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Монгол улсын Засгийн газрын болон аймгийн шагналаар шагналаа.

 

2023-12-27 10:00:00