• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮН АМЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН, АМРАЛТ ЗУГААЛГА ИХЭССЭНТЭЙ ХОЛБООТОЙ ӨВЧЛӨЛИЙН ТОО, ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ. ҮҮНД:
• ЭЕШ зохион байгуулахтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг онцгой анхаарч ажиллах талаар боловсролын байгууллагад чиглэл хүргүүлсэн. Үүнд: Анги танхимд агаар сэлгэлтийг тогтмол хийх, шалгалт бүрийн хооронд халдваргүйжүүлэлт хийх
• Халдвар дамжихаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байх /Үүнд: орох гарах чиглэл урсгалыг зохицуулах, хүн хоорондын зай барих, сурагчид болон эцэг эхчүүдийн халдвар хамгааллыг дэглэм сахихад анхаарч амны хаалт хэрэглэхийг шаардах/
• Шалгалт зохион байгуулах сургууль, сурагчид байрлах байр бүрт тусгаарлан ажиглах өрөөг гарган шаардлагатай зүйлсээр хангах
• Шалгалт зохион байгуулах сургууль бүрийг ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц бүрдүүлэн автомакс, халуун хэмжигчээр хангах
• Шалгалт зохион байгуулах болон хяналт тавих багш ажилчдыг сургаж, дадлагажуулсан байх
• Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 2 эмчийг томилон ажиллуулна.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байр болон эмнэлэг дэлгэн ажиллаж байсан сургууль цэцэрлэгийн байруудын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, хүлээлгэн өгсөн. Цаашид нөхцөл байдал хүндэрч өвчлөл нэмэгдсэн тохиолдолд Зуунмод суманд Биеийн тамир спортын газрын байр, сумдад Соёлын төвийн байруудыг ашиглахаар төлөвлөж байна.
ХАВЬТАЛ БОЛСОН ИРГЭД ХААНА ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ВЭ?
• Ойрын хавьтал болсон иргэд тухайн батлагдсан тохиолдлын хүнтэй уулзсан өдрөөс хойш 6 дахь хоног дээр Баруун Зуунмод ӨЭМТ-ийн 70272888 дугаарын утсаар холбогдон өөрийн мэдээллийг тодорхой өгч 09:00-13:00, 14:00-18:00 цагийн хооронд шинжилгээнд хамрагдана.
• Хэрэв хавьтал болоогүйгээр шинж тэмдэг илэрсэн иргэд Аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хойд байрлах шинжилгээ авах цэгт 09:00-13, 14:00-16:00 цагийн хооронд, 16:00 цагаас хойш хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр шинжилгээнд хамрагдана.
• /ПСР шинжилгээг үнэ төлбөргүйгээр авах ба шинжилгээний хариу 24-48 цагийн дараагаар гарна. Зайлшгүй шаардлагаар яаралтай түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах бол 25,000 төгрөгийн төлбөр төлж өгнө./
• Хот хооронд зорчих хөдөлгөөнтэй холбоотой сайн дурын шинжилгээг Өндөр довын шалган нэвтрүүлэх цэгт байрлах түр лабораторид өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд 25,000 төгрөгийн төлбөр төлж өгнө.
2021-08-23 19:34:24