• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“УРГАЦЫН БАЯР-2023" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Манай улс хүнсний ногооны үйлдвэрлэлийн түүхэнд анх удаа 183.0 мянган тонн ургац хураан авч дээд амжилт тогтоосон, түүнчлэн Улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг хангаж, сүүлийн 30 жилийн хугацаанд тосны ургамал, тэжээлийн таримлын хамгийн өндөр ургацыг хураан авсан бөгөөд энэхүү амжилтыг бүтээхэд манай аймгийн тариаланчдын үүрэг, оролцоо их байж манлайлан ажилласан бөгөөд Төв сайхан нутгийн тариаланчид 2023 онд арвин ургац хураан авч, Улсдаа нийт хураан авсан ургац болон төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээрээ тэргүүлсэн амжилт бүтээлээ дүгнэн өнөөдөр ургацын баяраа хийж байна. Ургацын баярын арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл” сэдвээр илтгэл мэдээлэл хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Ц.Туваан нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Газар тариалангийн салбарт үр бүтээлтэй амжилт гарган ажилласан зарим хүмүүсийг шагналаа. Монгол улсын Засгийн газрын шагнал “ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдэгээр: 1. Цээл сумын Цүнхлээ төв ХХК-ний захирал Лида Туул 2. Угтаалцайдам сумын тариаланч Сэвжидхорлоо Баттөр 3. Аргалант сумын тариаланч Ганбаатар Нарангэрэл 4. Баянцогт сумын тариаланч Цэдэнбал Жигмэддорж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр: 1. Жаргалант сумын газрын даамал Лхангаа Цэцэгмаа 2. Архуст сумын тариаланч Жаргал Баяржавхлан Аймгийн Засаг даргын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр: 1. Батсүмбэр сумын тариаланч Гүндсамба Гантөгс 2. Батсүмбэр сумын тариаланч Монгол Алтай ХХК-ны захирал Гүндсамбуу Ганхуяг 3. Борнуур сумын тариаланч Зоригтбаатар Амаржаргал 4. Борнуур сумын тариаланч Цэрэнбадрах Пүрэвжаргал Аймгийн Засаг даргын “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр 1. Борнуур сумын тариаланч Алтанцэцэг Алтанхуяг 2. Борнуур сумын тариаланч Дамба Энхбат 3. Борнуур сумын тариаланч Мөнх-Оргил Ганзориг Газар тариалангийн үйлдвэрлэлийн 2023 оны ургацын шилдгүүдийг алдаршууллаа. 1. Үр тарианы нийт хураан авсан ургацаар Эрдэнэсант сумын С. Энхжаргал захиралтай “Нарт монгол” ХХК-ний хамт олон шалгарчээ. Тус хамт олон нь үр тариа 2200 га-д тариалж нэгжээс 22.7 цн буюу нийт 5000 тн ургац хураан авсан амжилтаар 2. Нийт хураан авсан ургацаар тэргүүлсэн иргэнээр Сүмбэр сумын тариаланч О.Буянжаргал нь үр тариа 200 га-д тариалж нэгжээс 15 цн буюу нийт 300 тн ургац хураан авсан амжилтаар шалгарсан байна.  Үр тарианы нэгжийн ургацаар:  Заамар сумын Н.Гантулга захиралтай “Ялгуун эрдэнэ” ХХК-ний хамт олон үр тариа 357 га-д тариалж, 1200 тн буюу нэгжээс 33.6 цн ургац хураан авсан амжилтаар НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ҮР ТАРИАНЫ УРГАЦААР ТЭРГҮҮН байр  Архуст сумын Д.Эрдэнэбаяр захиралтай “Их эрчит гэрэл” ХХК-ний хамт олон үр тариа 146 га-д тариалж, 438 тн буюу нэгжээс 30 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ҮР ТАРИАНЫ УРГАЦААР ДЭД БАЙР  Аргалант сумын Д.Амгаланбаатар захиралтай “Аргалант богд” ХХК-ний хамт олон үр тариа 1000 га-д тариалж, 1900 тн буюу нэгжээс 19 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ҮР ТАРИАНЫ УРГАЦААР ГУТГААР БАЙРТ тус тус шалгарсан байна. 3. Үр тарианы нэгжийн ургац-аар тэргүүлсэн иргэд:  Эрдэнэсант сумын тариаланч Г.Соёллхам үр тариа 110 га-д тариалж 235.4 тн буюу нэгжээс 21. 4 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ҮР ТАРИАНЫ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙР  Цээл сумын тариаланч Ц.Эрдэнэчулуун үр тариа 36 га-д тариалж 71,2 тн буюу нэгжээс 19,8 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ҮР ТАРИАНЫ УРГАЦААР ДЭД БАЙР  Угтаалцайдам сумын тариаланч Б.Цогтсайхан үр тариа 147 га-д тариалж 264,6 тн буюу нэгжээс 18 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ҮР ТАРИАНЫ УРГАЦААР ГУТГААР БАЙРТ тус тус шалгарсан байна. 4. Төмсний нэгжийн ургацаар тэргүүлсэн аж ахуйн нэгжүүд  Жаргалант сумын Д.Гантулга захиралтай “Арвин баян жаргалант” ХХК-ний хамт олон төмс 75 га-д тариалж, 1725 тн буюу нэгжээс 230 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ  Сүмбэр сумын Р.Билэгсайхан захиралтай “Хашсувд” ХХК-ний хамт олон төмс 50 га-д тариалж 900 тн буюу нэгжээс 180 цн ургац хураан НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ДЭД БАЙРТ  Борнуур сумын Н.Батбаяр захиралтай “Ундрах шар булаг” ХХК-ний хамт олон төмс 18,5 га-д тариалж 314,5 тн буюу нэгжээс 170 цн ургац хураан авсан амжилтаар НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ГУТГААР БАЙРТ тус тус шалгарсан байна. 5. Төмсний нэгжийн ургацаар тэргүүлсэн иргэд:  Жаргалант сумын тариаланч Б.Баттулга - төмс 45 га-д тариалж 1035 тн буюу нэгжээс 230 цн ургац хураан авсан амжилтыг үнэлж НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ  Батсүмбэр сумын тариаланч Б.Бямбаа- төмс 2,5 га-д тариалж 46,5 тн буюу нэгжээс 186 цн ургац хураан авсан амжилтыг үнэлж НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ДЭД БАЙРТ  Баянчандмань сумын тариаланч Б.Баяраа -төмс 7,5 га-д тариалж 120 тн буюу нэгжээс 160 цн ургац хураан авсан амжилтаар НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ГУТГААР БАЙРТ тус тус шалгарсан байна. 6. Төмсний нийт ургацаар тэргүүлсэн аж ахуйн нэгж, иргэн:  Жаргалант сумын Г.Болормаа захиралтай Хонгор буудай ХХК-ний хамт олон төмс 100 га-д тариалж, нэгжээс 160 цн буюу нийт 1600 тн ургац хураан авч НИЙТ ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ  Жаргалант сумын тариаланч Д.Түмэндалай -төмс 100 га-д тариалж, нэгжээс 210 цн буюу нийт 2100 тн ургац хураан авсан амжилтаар НИЙТ ХУРААН АВСАН ТӨМСНИЙ УРГАЦААР ТЭРГҮҮЛСЭН ИРГЭНЭЭР шалгаруулсан 7. Хүнсний ногооны нэгжийн ургацаар тэргүүлсэн аж ахуйн нэгжүүд  Борнуур сумын П.Гантулга захиралтай “Сэлба хүнс” ХХК-ний хамт олон хүнсний ногоо 8 га-д тариалж, 320 тн буюу нэгжээс 400 цн ургац хурааж НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ  Батсүмбэр сумын Б.Батбаяр захирагчтай “Хилийн цэргийн-0288-р анги” -ийн хамт олон хүнсний ногоо 2,8 га-д тариалж, 91,3 тн буюу нэгжээс 317,9 цн ургац хурааж НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ДЭД БАЙРТ  Баянчандмань сумын “Марал буян” ХХК-ний хамт олон хүнсний ногоо 6 га-д тариалж 117 тн буюу нэгжээс 295 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ГУТГААР БАЙРТ тус тус шалгарчээ 8. Хүнсний ногооны нэгжийн ургацаар тэргүүлсэн иргэд:  Борнуур сумын тариаланч Ч.Цогтбаяр хүнсний ногоо 10,3 га-д тариалж, 351 тн буюу нэгжээс 340,8 цн ургац хураан НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ  Батсүмбэр сумын тариаланч Б.Батсайхан хүнсний ногоо 5 га-д тариалж 139,5 тн буюу нэгжээс 279 цн ургац хураан авсан амжилтаар НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ДЭД БАЙРТ  Жаргалант сумын тариаланч Л.Мөнхбаяр хүнсний ногоо 5,2 га-д тариалж 140 тн буюу нэгжээс 269 цн ургац хураан авч НЭГЖЭЭС ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ГУТГААР БАЙРТ тус тус шалгарсан байна. 10. Хүнсний ногооны нийт ургацаар тэргүүлсэн аж ахуйн нэгж  Угтаалцайдам сумын Г.Мөнх-Ундраа захиралтай “Фамили фүүдс трейд” ХХК-ний хамт олон хүнсний ногоо 80 га-д тариалж нэгжээс 187 цн буюу нийт 1500 тн ургац хураан авч НИЙТ ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ шалгарсан. 9. Хүнсний ногооны нийт ургацаар тэргүүлсэн иргэн  Жаргалант сумын тариаланч О.Мөнх-Очир хүнсний ногоо 39 га-д тариалж, нэгжээс 279 цн буюу нийт 1090 тн ургац хурааж НИЙТ ХУРААН АВСАН ХҮНСНИЙ НОГООНЫ УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ шалгарсан. 10. Таримал тэжээлийн нийт ургацаар тэргүүлсэн аж ахуйн нэгж  Архуст сумын Б.Бямбацогт захиралтай “Хишиг аривдах” ХХК-ний хамт олон тэжээлийн ургамал 364 га-д тариалж нэгжээс 80 цн буюу нийт 2912 тн ургац хураан авсан амжилтаар НИЙТ ХУРААН АВСАН ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ шалгарсан. 11. Таримал тэжээлийн нийт ургацаар тэргүүлсэн иргэн Цээл сумын тариаланч Т.Энхбаатар тэжээлийн ургамал 78 га-д тариалж, нэгжээс 96 цн буюу нийт 750 тн ургац хураан авсан амжилтаар НИЙТ ХУРААН АВСАН ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН УРГАЦААР ТЭРГҮҮН БАЙРТ шалгарсан. 12. Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлд нийт хураан авсан ургацаар  Баянчандмань сумын “Нейшнл биз маркет” ХХК-ний хамт олон 3000 м2 талбайд хамгаалагдсан хөрсний үйлдвэлэл эрхлэн нийт 112000 кг буюу 1м2-аас 37кг ургац хурааж шалгарсан. 13. Жимс, жимсгэний нийт хураан авсан ургацаар  Батсүмбэр сумын тариаланч Ц.Цэрэнбат жимс, жимсгэнэ 15 га-д тариалж, 15 тн ургац хурааж тэргүүлсэн байна. Төв аймаг 2021 онд 435.0 мянган тонн, 2022 онд 308.0 мянган тонн, 2023 онд 380.0 мянган тонн ургац хураан авч Улсдаа 3 жил нийт хураан авсан ургацаараа тэргүүлж, улаанбуудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж байна. 2021, 2022, 2023 онуудад үр тарианы нийт ургацаар тэргүүлсэн:  Эрдэнэсант сум 39.0 мянган га-д тариалж, 68.2 мянган тонн ургац хураасан амжилтаар  Цээлийн хур ХХКомпани 9.6 мянган га-аас 14.3 тонн ургац хураасан амжилтаар  Сүмбэр сумын иргэн Г.Нямбат 590 га-аас 900 тонн ургац хураасан амжилтаар тус тус шалгарсан. 1. 2021, 2022, 2023 онуудад үр тарианы нэгжийн ургацаар тэргүүлсэн:  Заамар сум 11.6 мянган га-д тариалж, 22.3 мянган тонн ургац хурааж, нэгжээс дунджаар 19.4 цн авсан амжилтаар  “Тосон овоот хайрхан” ХХКомпани 3617 га-д тариалж, 9136 тн ургац хурааж нэгжээс дунджаар 25.6 цн авсан амжилтаар  Цээл сумын иргэн .Цэвээнравдан 153 га-д тариалж, 311.9 тн ургац хурааж нэгжээс дунджаар 20.3 цн авсан амжилтаар тус тус шалгарсан байна. 2021, 2022, 2023 онуудад төмсний нийт ургацаар тэргүүлсэн:  Жаргалант сум 28.1 мянган га-д тариалж, 263.0 мянган тонн ургац хураасан амжилтаар  “Жаргалант шим газар” ХХКомпани 520 га-аас 6.7 мянган тонн ургац хураасан амжилтаар  Жаргалант сумын иргэн М.Мөнхтөр 55 га-аас 1.1 мянган тонн ургац хураасан амжилтаар тус тус шалгарсан. 2021, 2022, 2023 онуудад төмсний нэгжийн ургацаар тэргүүлсэн:  Батсүмбэр сум 752 га-д тариалж, 10.9 мянган тонн ургац хурааж, нэгжээс дунджаар 145 цн авсан амжилтаар  “ББЦДН” ХХКомпани 90 га-д тариалж, 2.7 мянган тн ургац хурааж нэгжээс дунджаар 280 цн авсан амжилтаар  Баянчандмань сумын иргэн Б.Базаррагчаа 24 га-д тариалж, 6.0 тн ургац хурааж нэгжээс дунджаар 250 цн авсан амжилтаар тус тус шалгарсан байна. 2021, 2022, 2023 онуудад хүнсний ногооны нийт ургацаар тэргүүлсэн:  Борнуур сум 1.2 мянган га-д тариалж, 19.6 мянган тонн ургац хураасан амжилтаар  Жаврай-Үр ХХКомпани 360 га-аас 8.9 мянган тонн ургац хураасан амжилтаар  Батсүмбэр сумын иргэн Б.Майбаяр 16.4 га-аас мянган тонн ургац хураасан амжилтаар тус тус шалгарсан. 2021, 2022, 2023 онуудад хүнсний ногооны нэгжийн ургацаар тэргүүлсэн:  Угтаалцайдам сум 590 га-д тариалж, 13.0 мянган тонн ургац хурааж, нэгжээс дунджаар 220 цн авсан амжилтаар  “Агро-Альфа” ХХКомпани 125 га-д тариалж, 3.4 мянган тн ургац хурааж нэгжээс дунджаар 301 цн авсан амжилтаар  Борнуур сумын иргэн Б.Батмөнх 15 га-д тариалж, 6.0 тн ургац хурааж нэгжээс дунджаар 250 цн авсан амжилтаар тус тус шалгарсан байна. 2021, 2022, 2023 онуудад таримал тэжээлээр нийт ургацаар тэргүүлсэн:  Цээл сум 11.6 мянган га-д тариалж, 47.2 мянган тонн ургац хураасан амжилтаар  “Хос бэрс” ХХКомпани 1.5 мянган га-аас 47.2 мянган тонн ургац хураасан амжилтаар  Архуст сумын иргэн П.Отгонбаатар 400 га-аас 2.8 мянган тонн ургац хураасан амжилтаар тус тус шалгарсан. 2021, 2022, 2023 онуудад таримал тэжээлээр нэгжийн ургацаар тэргүүлсэн:  Архуст сум 13.7 мянган га-д тариалж, 43.3 мянган тонн ургац хурааж, нэгжээс дунджаар 46 цн авсан амжилтаар  “Шинэ залуучууд” ХХКомпани 914 га-д тариалж, 6.8 мянган тн ургац хурааж нэгжээс дунджаар 74.5 цн авсан амжилтаар  Баянцогт сумын иргэн Э.Хатанзориг 415 га-д тариалж, 3.1 мянган тн ургац хурааж нэгжээс дунджаар 70 цн авсан амжилтаар тус тус шалгарлаа. Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлд сүүлийн 3 жилд хамгийн өндөр ургац хураан авсан ау ахуйн нэгжээр “Атрын шим” ХХКомпани 700 мкв талбайгаас 129 тн ургац хураан авсан амжилтаар тэргүүлсэн байна.

 

2023-12-10 09:00:00