• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД NEAR ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБООНЫ 13 ДУГААР БҮГД ХУРАЛДААНЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбооны 13 дугаар бүгд хуралдаан "Хамтдаа туулсан 25 жил, Зүүн Хойд Азийн цаашдын ирээдүй" сэдвийн дор зохион байгуулагдлаа. Уг хуралдааныг холбооны тэргүүлэгч орон нутаг ОХУ-ын Сахагийн Бүгд Найрамдах Улс зохион байгуулсан бөгөөд гишүүн улс болох Солонгос, Япон, ОХУ, БНХАУ, Монгол гэсэн таван улсын 72 орон нутгийн 250 хүн оролцсон байна. Манай аймгаас NEAR 13 дугаар бүгд хуралдаанд Төв аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, аймгийн ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Баярмаа нар оролцсон юм. “Хамтдаа туулсан 25 жил, Зүүн хойд Азийн цаашдын ирээдүй” уриатай энэ удаагийн Бүгд хурлаар “Ковид-19” цар тахлаас үүдэн зогсонги байсан гишүүн орон нутгуудын харилцаа чухал болохыг улам мэдэрч өнгөрсөн 25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагад үндэслэн цаашдын 25 жилийг эхлүүлж тунхаг бичгийг хамтран баталж, энэхүү тунхаг бичигтээ гишүүн орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцож, NEAR-ын хүрээнд эвлэлдэн нэгдэж, харилцан ашигтай, эрх тэгш зарчимд үндэслэн Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжил, энхтайваны үйлсэд хувь нэмэр оруулахыг тусгасан байна.

2021-08-18 09:32:26