• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЕБС-ийн сурагчдын дунд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр 27 сумын хэмжээнд “Хуулиа-дээдлэе” арга хэмжээг зохион байгуулж байна. Төрийн хуулийг бага наснаас нь таниулах нь цаашид бие хүн болж төлөвших явцад нь эерэгээр нөлөөлөх, хуулиа мэддэг иргэн байх, хуулиа хэрэгжүүлж зөв амьдрахад нь ихээхэн ач холбогдолтой юм. Энэ төрлийн мэдлэгийг бага наснаас нь суулгах, мэдлэг олгох зорилгоор энэ удаагийн "Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг ЕБС-ийн бага ангийн сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг сурталчлах зорилгоор зохион байгууллаа. Тэмцээнд 9 багийн 90 тамирчин, 18 эцэг эх, 18 багш сурган хүмүүжүүлэгч оролцсноос тэргүүн байранд Төв аймаг Зуунмод сум 5-р сургуулийн "Сүлд" баг, дэд байранд Төв аймаг Зуунмод сум 5-р сургуулийн "Шонхор" баг, гутгаар байранд Төв аймаг Зуунмод сум Хүмүүн цогцолбор сургуулийн "Тэргүүлэгч" баг, тусгай байранд Төв аймаг Зуунмод сум Хүмүүн цогцолбор сургуулийн "Залгамж" баг тус тус шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнав.
2023-12-05 10:00:00