• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД 380 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ УЛСДАА ДАХИН ТЭРГҮҮЛЛЭЭ

2023 оны улсын ургац хураалтын дүнгээр Төв аймгийн тариаланчид нийт 380.000 тонн ургац хураан авч улсдаа тэргүүллээ. Сүүлийн 3 жилд нийт хураан авсан ургацаараа улсдаа тэргүүлж, амжилтаа бататгаж байгаа Төв сайхан нутгийн нийт тариаланчид, инженер механикжуулагч, агрономичид, тээврийн жолооч нар, туслах ажилчид, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан ХХААХҮЯ, Аймаг орон нутгийн удирдлагууд, Ургац хураалтын штаб, БХЯ, Зэвсэгт хүчин жанжин штабын бие бүрэлдэхүүн, Төв аймаг дахь Хуурай замын цэргийн командлал, 016 дугаар нэгтгэл, ургац хураалтад оролцсон Их дээд сургуулийн оюутан, залуучууд, бүх цэргийн ангийн байнгын болон хугацаат цэргийн албан хаагчид, ШТС-ууд болон гар бие оролцсон бүх хүмүүс, тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлье.

2023-11-20 14:00:00