• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭРСДЭЛ ба СТАНДАРТ” ҮНДЭСНИЙ ФОРУМ ТӨВ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хамрах хүрээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөхийн хэрээр гамшгийн улмаас үүсэх хохирлыг урьдчилан тооцоолох, түүнээс сэрэмжлэх, эрсдэлийг даван туулах, дасан зохицох чадавхтай нийгмийг бий болгох нь чухал байна. Олон улсын туршлагаас харахад гамшиг эрсдэлийг урьдчилан харж, сэрэмжлэх нь түүний хор хохирлыг арилгах үйл ажиллагаанаас 15-20 дахин бага зардал шаарддаг. Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлуудын нэг болох гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд стандарт мөрдүүлэх явдал нэн чухал учраас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг орон даяар зохион байгуулж байна. Уг форум нь Төв аймагт “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн нутаг дэвсгэрт 2023 онд гал, үep болон бусад гамшгаас учирсан хохирол хэрэгжүүлсэн арга хэмжээ”, Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Аймгийн Гамшгийн эрсдэлээс бууруулах зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн “Гамшгийн эрсдэлийн өсөлт, бууруулах apгa зам” ОБГ-ын орлогч дарга Н.Эрдэнэсайхан “Гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал”, СХЗХ-ын дарга Д.Батсайхан “Эрсдлийг удирдах стандарт”, Лабораторын эрхлэгч Б.Хишигтогтох “Хүнсний аюулгүй байдлын эрсдлийг бууруулахад лабораторын үүрэг”, ХХААГ-ын хяналтын албаны дарга М.Ганчимэг “Хүнс, Хөдөө аж ахуйн хяналтын эрсдэл ба стандарт”, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил “Ууp амьсгалын өөрчлөлтөөс газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхайн хөгжилд үзүүлэх нөлөөлөл”, Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Насанжаргал “Барилга, дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт”, УБЦТС ТӨХК-ний Зуунмод төвийн дарга Л.Гансүх “Эрчим хүчний салбарын эрсдэл ба стандарт”, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа “Коронавируст халдварт цар тахлын дараах амьдралын шинэ хэв маяг, шинэ эрсдэл”, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн нарын бичиг Д.Баасандорж “Гэмт хэрэг зөрчлийн эрсдэл, урьдчилан сэргийлэх apгa хэмжээ, мэдээлэл” сэдвүүдээр тус тус илтгэл танилцууллаа. Нийгмийн эрсдэл, гамшгийн эрсдэлийн анхаарах голлох ерөнхий индекс, тоо, баримтыг харуулж эрсдэлийг удирдахад тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх тал дээр гарц шийдлийг хэлэлцэн, стандартын хэрэглээг төгөлдөржүүлэх, эрсдэл хийгээд стандартын талаарх олон нийтийн боловсролд анхаарах чиглэлээр санал солилцов. Тус форумд төр, хувийн хэвшлийн байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

 

2023-11-20 13:00:00