• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ ИЖ БҮРЭН ТОХИЖУУЛСАН ОРОС ХЭЛНИЙ ТӨВТЭЙ БОЛЛОО
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон аймгийн удирдлагууд ОХУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин Сайд Алексей Николаевич Евсиков тэргүүтэй албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм. Үүний дараа ОХУ-ын Россотрудничество агентлагийн төслийн хүрээнд Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуульд хэрэгжиж байгаа Орос хэлний төвийн нээлтийн арга хэмжээнд аймгийн оролцлоо. Уг төвөөр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн Орос хэлний сургалтын чанарыг сайжруулах, багш, сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, багш нарыг чадавхжуулах, суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Мөн багш нар тухайлсан төвдөө бие биенээсээ суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, сурагчид олимпиад, уралдаан, тэмцээндээ чанартай, үр дүнтэй бэлтгэх, ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр суралцах зэрэг олон давуу талууд бий болж байгаа юм. Энэ үеэр аймгийн БШУ-ын газрын дарга Ц.Нарантуяа, Хүмүүн цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг, Монгол дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч, ОХУ-аас Монголд суугаа элчин сайдын 1-р нарийн бичгийн дарга, УБ дахь “Русский дом”-ын захирал Валерия Валерьевна Кильпякова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

2023-11-27 09:00:00