• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨСӨВ 2024” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах, 2024 оны төсвийн төсөлд иргэд байгууллагаас санал авах зорилгоор аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооноос “Төсөв-2024” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын Ажлын алба, Төв аймаг дахь Төрийн Аудитын Газар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс оролцон мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулав. Мөн “Төсөв-2024” хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, Зуунмод сумын ЗДТГ, Зуунмод сумын 6 багийн иргэдийн төлөөлөл танхимаар, 27 сумын удирдлага болон иргэд цахимаар оролцож, саналаа ирүүллээ. Тухайн орон нутгийн төсөв батлагдахаас өмнө олон нийтийн хэлэлцүүлэг хийж, иргэдэд нээлттэй мэдээлэл өгснөөр төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих иргэдийн оролцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.

 

2023-11-30 09:00:00