• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ХҮРТЭЭМЖ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЦАХИМ, ТАНХИМ ХОСЛУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Төв аймгийн ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтэс, ГБХЗХГазар, ХХҮГ, Залуучуудын хөгжлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Дэлхийн зөн Төв орон нутгийн хөтөлбөрөөс Хөгжлийн бэршээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замыг хамтдаа хэлэлцэхээр “Хөгжлийн бэрхшээл ба-Тэгш хүртээмж” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад цахимаар 24 сумын 238 иргэн, танхимаар Зуунмод, Борнуур, Эрдэнэ сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, тэдний асран хамгаалагч нар оролцож байна.

2023-12-01 09:00:00