• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ДАРГА Д.МӨНХБААТАР ӨНДӨРШИРЭЭТ СУМАНД АЖИЛЛАЛАА
Цаг агаарын ноцтой үзэгдэл, цасан шуурганы улмаас хүндрэл үүсээд байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өндөрширээт суманд ажиллалаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Аймаг хөгжүүлэх сангааё Өндөрширээт сумын малчдын хоршоонд 30 сая төгрөгийн зээл олгож хээрийн бой гарган мах бэлтгэх ажлыг зохион байгуулж Лүн сумын махны үйлдвэрт нийлүүлэхээр боллоо. Тус үйлдвэр цаг үеийн байдалтай уялдуулан Улаанбаатар хотод худалдаалагдаж буй махны үнээс өндөр үнээр авах юм. Мөн 8 сая төгрөгийн шатахуун, өвс, тэжээл болон 100 тонн нүүрс, түлээний дэмжлэг үзүүллээ.

 

2023-11-10 15:00:00