• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТТОЙ УЯЛДСАН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТӨӨР МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ НЬ” ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Н.Гантулга, Төслийн үндэсний менежер Б.Алтаншагай, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Уг төсөл нь Европын Холбоо болон Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан гэрээний хүрээнд Монгол Улсын Сангийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран Европын Холбооны 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжаар анх удаагаа хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг төсвийн хөрөнгөөр дэмжих томоохон хөтөлбөрийн нэг хэсэг юм.
2021-08-18 09:27:05