• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭРДЭНЭСАНТ, ЛҮН СУМДАД АЖИЛЛАЛАА
2023 оны 11 дүгээр арын 03-наас 04-нд шилжих шөнө Эрдэнэсант, Лүн сумдын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурга болж, Эрдэнэсант, Лүн сумдад тохиолдсон харамсалтай үйл явдалтой холбогдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэргэжлийн сэтгэлзүйчийн бүрэлдэхүүнтэй баг томилогдон ажиллаж, амь эрсэдсэн иргэдийн ар гэрийнхэнтэй уулзаж эмгэнэл илэрхийлэн, хүүхэд, гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийж, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж авахыг зөвшөөрсөн 1 хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлсэн. Эдгээр өрхүүдэд 4-16 хүртэлх насны 8 хүүхэд байгаа бөгөөд цаашид нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, ЕБС-ийн хичээл эхлэхэд анги удирдсан багш, ангийн хүүхдүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж анги хамт олонд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, шаардлагатай сэтгэлзүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх, Хамтарсан багийн хяналтад байлгаж нийгмийн хамгааллын шаардлагатай үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн, сумын удирдлага, нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Эх сурвалж: Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Төв аймаг Хүүхдийн байгууллага
2023-11-10 12:00:00