• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.МӨНХБААТАР БАЯНЧАНДМАНЬ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Баянчандмань сумын хэмжээнд цасны зузаан дунджаар 9-12 см, Шарын ам, зүүн мухар, сүүл цагаан зэрэг газруудын замыг нээх шаардлага тулгараад байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд байгалийн хадлан 4726 тонн, үйлдвэрийн тэжээл 72 тонн, ногоон тэжээл 500 тонн, давс, хужир, шүү 21 тонн, дарш ногооны хаягдал 2960 тонныг бэлтгэжээ. Малчид болон мал бүхий иргэд хувийн нөөц бэлтгэлээ сайн базаасан, 10 иргэн, аж ахуйн нэгж 42700 боодол ногоон тэжээлийг зах зээлд борлуулахаар нөөцөлсөн байна. 2023 оны 10 дугаар сарын байдлаар сумын хэмжээнд 3367 бог мал зүй бусаар хорогдсон байна. Гаднаас отроор өвөлжиж байгаа мал, малчин өрх байхгүй, өөр аймаг, суманд дөрвөн өрхийн 340 толгой мал отроор өвөлжиж байгаа аж.

2023-11-10 09:00:00