• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
Аймгийн хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар их хэмжээний цас орж, үүссэн цасан шуурганы улмаас Бүрэн сумын хойд хэсгээр өвөлжөөндөө бууж амжаагүй 200-аад өрх, Эрдэнэсант сумын 58 өрх, Өндөрширээт сумын нийт нутгаарх айл өрхүүд цасанд боогдсон, зам хаагдсан байдалтай гамшгийн нөхцөл байдал үүсч, цаашид нийт нутгаар өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Өндөрширээт сумын нийт эмч, эмнэлгийн ажилчид 3 өдөр, 3 шөнө тасралтгүй ажиллаж нийт 7 алсын дуудлага болон 2 ойрын дуудлаганд тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд 30км-н дуудлаганд гарч тусламж үйлчилгээ үзүүлээд ирэхэд 8-9 цаг зарцуулж, их цасанд машин явахгүйн улмаас 7-8 км замыг явганаар туулж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
2023-11-09 12:14:43