• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ
Улсын Онцгой комиссоос нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, аймгуудын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонслоо. Нийт аймаг, сумд гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчлан сэргийлэх, өвс тэжээлээ нөөцлөх, шатах, тослох материалын бэлэн байдлыг хангах, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөний зохион байгуулалт, төлөвлөлт дээр анхаарах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, айл, өрхийн эрсдэлийн судалгаа, тоон мэдээллийг нэгтгэж тогтмол мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо.
2023-11-08 11:00:00