• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ИРГЭДИЙН АНХААРАЛД
Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт сумдад аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян болон аймгийн БОАЖГазрын дарга Ж.Даш-Яйчил нараар ахлуулсан аймгийн онцгой комиссын шуурхай удирдлагын багууд, орон нутгийн удирдлагууд, зарим иргэд ААНэгжийн хамт 4 дэхь өдрөө ажиллаж байна. Өнөөдөр өглөөнөөс эхлэн УОК-ын даргын шийдвэрийн дагуу ажлын хэсэг тус сумдад ажиллаж эхэллээ. Туулах чадвар сайтай таван Урал Зил 131 машиныг цэргийн ангиудаас гаргуулан хаагдсан замын цасыг цэвэрлэж, айл өрхүүдэд эмнэлгийн болон хүнс хангамжийн тусламж үзүүлж байна. Иргэд Та бүхэн хол газар зорчихдоо анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна

 

2023-11-08 10:00:00