• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД ЖЮҮ ЖИЦҮГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
АНЭУ-ын АБУ-ДАБИ хотод 2023.11.02-04-ний өдрүүдэд жюү жицүгийн 2023 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол орноо төлөөлөн Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин охидын -44 кг жинд Б.Мишээл, -57 кг жинд Т.Энхмэнд, хөвгүүдийн -78 кг жинд Ч.Тэмүүжин нар оролцсоноос Ч.Тэмүүжин -78 кг жинд хүрэл медаль хүртэж, Монгол орныхоо төрийн далбааг мандууллаа. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
2023-11-07 17:00:00