• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД
Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул зам даваанд мөстөлт, халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
❗ Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
❗ Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих
❗ Хальтиргаа, гулгаатай замаар зорчихдоо унаж, бэртэх гэмтэхээс сэргийлэх, болгоомжтой зорчих
❗ Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
❗ Бага насны хүүхдийг малд явуулахгүй байж, болзошгүй эрсдлээс УРЬДЧИЛАН СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

 

2023-11-07 15:00:00