• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2023 “НӨХӨРЛӨЕ•ОРОЛЦЪЁ•МАНЛАЙЛЪЯ”
Монгол Улсын 21 аймгийн багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Хөдөөгийн багш нарын спортын XX наадам" 2023 “НӨХӨРЛӨЕ•ОРОЛЦЪЁ•МАНЛАЙЛЪЯ” уриан дор 2023 оны 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд волейбол, cагсан бөмбөг, шагайн харваа, ширээний теннис, 100 буудалт даамны төрлүүдээр Төв аймгийн 39 багшаас бүрдсэн баг тамирчид амжилттай оролцлоо. Багш нараа дэмжин, ивээн тэтгэгчээр ажилласан Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Төв аймгийн ДҮНЖИНГАРАВ Бөхийн дэвжээний тэргүүн, МОНГОЛ ГРУПП-ийн Ерөнхий захирал Б.Нямжав нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье!
2023-11-06 11:00:00