• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ЗУУНМОДЧУУД” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Төв аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв” хамтран “Эрүүл шүд-Эрүүл Зуунмодчууд” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв”-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, эмчилгээ, хиймэл шүдний хэв авах /бэлэн болсон шүдийг Шүд, эрүү нүүрний төвөөс очиж авах/, эрүү нүүрний гажиг заслын эмчийн үзлэг, рентген оношилгоо, шүд ломбодох, шүд авах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм. Үзлэг, оношилгоо, эмчилгээ энэ сарын 05-ны өдрийг дуустал /амралтын өдрүүдэд/ үргэлжлэх бөгөөд иргэдийн хувьд Эрүүл мэндийн даатгал сүүлийн таван жил төлсөн байх, 2023 онд гурван шүдэнд даатгалаар эмчилгээ хийлгээгүй байх шаардлагатай. Дашрамд дурдахад Төв аймгийн “Шүд угаалтын аварга шалгаруулах олимпиад”-ыг анх удаа 2023.11.06-ны өдөр Зуунмод суманд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаа нар Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

 

2023-11-03 09:00:00