• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ЗУУНМОДЧУУД” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.
Аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, ЭМГ, АНЭ, Өрхийн Эрүүл мэндийн төв, Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв”-тэй хамтран “Эрүүл шүд-Эрүүл Зуунмодчууд” аяныг 2023.11.03-11.05-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулна.
Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв”-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Зуунмод сумын иргэдэд Шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. 11 дүгээр сарын 03 /Баасан гараг/ - Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө 11 дүгээр сарын 04 /Бямба гараг/ - Урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ - Хиймэл шүдний хэв авах /Бэлэн болсон шүдийг Шүд, эрүү нүүрний төвөөс очиж авах/ - Эрүү нүүрний Гажиг заслын эмчийн үзлэг, рентген оношилгоо
11 дүгээр сарын 05 /Ням гараг/ - Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө - Эмчилгээ: шүд ломбодох, шүд авах ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД: 1. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2019-2023 онд төлсөн байх. 2. 2023 онд Эрүүл мэндийн даатгалаар 3 шүд эмчлүүлэх үйлчилгээ аваагүй байх. 3. Хүүхэд, насанд хүрэгчид бүгд хамрагдах боломжтой. 4. Шаардлагатай бусад мэдээллийг харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөс авах боломжтой.
2023-11-02 17:41:27