• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БНСУ-ЫН КЁНГИ АЙМАГ ТӨВ АЙМГИЙН ХООРОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Кёнги аймгийн эрүүл мэндийн төв, аймгийн Эрүүл мэндийн салбарын хооронд хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймгийн эрүүл мэндийн байгууллагууд аймгийн Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн зарим тоног төхөөрөмж, Яаралтай түргэн тусламжийн автомашин үнэ төлбөргүй нийлүүлэхээр боллоо. Мөн тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцон, Кёнги аймгийн 4 эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн удирдагуудтай уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар БНСУ-д ашиглагдаж буй анагаах ухааны орчин үеийн ололт, дэвшилтэт технологийг аймгийн Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан солилцож, туршлага хуваалцах, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
2023-11-01 14:00:00