• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР 10 ДУГААР САРЫН 24-26-ны ӨДРҮҮДЭД БНСУ-ын УЛЬСАН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО /NEAR/-ны 14-р БҮГД ХУРАЛД ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд БНСУ-ын Ульсан хотод зохион байгуулагдсан Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо /NEAR/-ны 14-р бүгд хуралд оролцлоо. Тус хурал нь “Бидний ирээдүй, шинээр хамтдаа эхлэх Зүүн хойд Ази” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд БНХАУ, Япон, Солонгос, Монгол, Орос гэсэн 5 улсын 52 муж хотын 150 оролцогч оролцсон юм. Дараагийн буюу 15-р бүгд хурлыг БНХАУ-ын Ляонин муж хариуцан зохион байгуулахаар боллоо.

2023-11-01 12:00:00