• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ИХ ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦООР НЬ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь аймгийн 27 сумын хэмжээнд хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, жилд дунджаар 900-1000 хүүхэд хэвтүүлэн эмчилдэг тасаг юм. Хүүхдийн тасаг Нэгдсэн эмнэлгийн барилгын амбулаторын хэсгийн 3 давхарт байрладаг, барилгын агааржуулалтын систем стандартын шаардлага хангахгүй, дээврийн засвар хийгдээгүйн улмаас борооны улиралд дусаал гоожиж, өвлийн улиралд цантаж, тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсан. Аймаг орон нутгийн удирдлагууд тухайн нөхцөл байдлыг судлан, иж бүрэн засвар үйлчилгээ хийх асуудлыг хэлэлцэн, орон нутгийн төсвийн 371,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээврийн засварын санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон байгууллага, ААН, иргэдийн хандив тусламж 128,0 сая төгрөг нийт 499,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн тасгийн агааржуулалт, дотор засвар үйлчилгээ хийх санхүүжилтийг цогцоор нь шийдвэрлэн, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх ээлтэй орчныг бүрдүүлэх нөхцөл боломжоор хангалаа.

 

2023-10-18 09:00:00