• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО
Монгол улсын Засгийн газрын тогтоолоор бий болгосон “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудал хариуцсан хэлтэс, агентлаг, харьяа байгууллага, 27 сумын ЗДТГ, төсөвт байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, ёс зүйн зөвлөлийн төлөөлөл, “Төв HR” клубын гишүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх танхим, цахим хосолсон сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар: 1. “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, төрийн албаны “хууль тогтоомжид орсон зарчим өөрчлөлт”, “ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, үр дүнг үнэлэх нь” сэдвээр ТАЗ-ийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл 2. “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд тулгарч буй асуудал, шийдэл” сэдвээр аймгийн ЗДТГ-ын ХШҮХ-ийн дарга Т.Хуягбаатар 3. “Тайлагналт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, мэдээ судалгаа гаргахад анхаарах асуудал” сэдвээр аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга, ТАЗСЗ-ийн гишүүн С.Магнайбаяр 4. “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг хангахад анхаарах асуудал” сэдвээр аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга, ТАЗСЗ-ийн гишүүн Д.Мөнхцэцэг нар мэдээлэл хийсэн юм. Мөн аймгийн ЗДТГ-ын дарга, ТАЗСЗ-ийн дарга М.Отгонбат аймаг, сумын 130 төсөвт байгууллагын 388 удирдлага, албан хаагчдад хандан төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын хүний нөөцийн бодлогыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх, ТАЗ-өөс хийсэн хүний нөөцийн аудит, хяналт шалгалтын хүрээнд гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар үүрэг чиглэл өгч, санал солилцлоо. Сургалтын төгсгөлд Удирдлагын академийн төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад хамрагдан амжилттай төгссөн 12 албан хаагчид сертификат гардуулж: Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй Мерит төслөөс эмхэтгэн гаргасан “Чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага” гарын авлагыг 28 байгууллагад хүлээлгэн өглөө.

 

2023-10-17 09:00:00