• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ АНХДУГААР УУЛЗАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төв аймгийн ЗДТГ, ЗДТГ-ын НБХ, ГБХЗХГ, Засаг даргын дэргэдэх оюутны хөгжлийн зөвлөл хамтран зохион байгуулсан оюутны хөгжлийн зөвлөлийн анхдугаар уулзалтад аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар оролцож, “Төв аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт” сэдвээр мэдээлэл хийж, уулзалтын арга хэмжээнд амжилт хүслээ. Анх 2019 онд байгуулагдсан тус зөвлөлийн анхдугаар уулзалтаар сумдын оюутан, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн байгуулж, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг гарган, үр бүтээлтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Аймгийн хэтийн хөгжилд тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон дутагдалтай мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, бакалаврын хөтөлбөрт хамруулах, кредитийн хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр их дээд сургуулиудтай хамтран ажиллах, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний сайн дурын үүсгэл клубийг байгуулан, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн болон оролцооны байгууллагуудтай туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр залуучуудын хөгжлийг дэмжих хууль, тогтоомж, аймаг орон нутгаас залуучуудын талаар баримтлах бодлого, хөтөлбөрийн хүрээнд оюутан залуучуудын хөгжил, оролцоо, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тулгамждаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр харилцан уялдаа холбоотой ажиллахаар “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

 

2023-10-16 10:00:00