• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 215 НЭР ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтыг хангах түшиц аймаг бол Төв аймаг. Төв аймагчууд бид нийслэл Улаанбаатар хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг НИЙЛҮҮЛЭГЧ АЙМАГ-аас ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ болох зорилт дэвшүүлж аймгийнхаа Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтөд тулгуурлан малчид тариаланчдын хоршоодыг байгуулах, хамтын хөдөлмөрийг эрчимжүүлэх, дэлгэрүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах олон “боломж”, “шийдэл” гаргасан ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд орон нутагт боловсруулах үйлдвэр, цехүүд шинээр байгуулагдаж, аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 214.8 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оноос 103.7 тэрбум төгрөгөөр буюу 93.4%-иар өсч , үүнээс боловсруулах үйлдвэрлэл 106.2 тэрбум төгрөгт хүрсэн нь аж үйлдвэрлэлийн салбарын 50 %-ийг боловсруулах салбар эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2005 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй "Нэг сум нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Өв соёлын төв өргөө цогцолборт зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд 27 сумын 249 иргэн, аж ахуй нэгжийн 215 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна. Үзэсгэлэн худалдааны давуу тал нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой.
2023-10-13 11:00:00