• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2023"
Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "ХАМТДАА ХУРИМТЛУУЛЖ ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЦГЭЭЕ" уриатайгаар "Дэлхийн хуримтлалын өдөр-2023" аяныг 2023 оны 10 дугаар 13-ны өдрийн 15:00 цагт Өв соёлын өргөөнд Монгол банк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, Монголын Банкны Холбоо, арилжааны банкнуудтай хамтран зохион байгуулна. Тус аяны зорилго нь хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлалтай иргэдийн тоог нэмэгдүүлэх, үндэсний хуримтлалын бэлэг тэмдэг болон арилжааны банкнуудын хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах зэрэг олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино. Та бүхнийг “Өв соёлын өргөө”-нд зохион байгуулагдах “Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
2023-10-13 09:00:00