• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗУУНМОД СУМЫН ЗДТГ, ЗУРГААН БАГИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГИЙГ "ӨВ СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ" ЦОГЦОЛБОРТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Тайлант өдөрлөгийн эхэнд Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө. Өдөрлөгийн хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүмүүн цогцолбор сургууль, Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн Зуунмод сумын зургаан багт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдааг дэлгэсэн бол багийн иргэдийн дунд спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулах юм.
2023-10-10 14:00:00