• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НИСЭХ ЗАГВАРЫН СПОРТЫН ЖОЛООДЛОГОТ ЗАГВАРЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СПОРТЫН ДЭД МАСТЕР Н.НОМИН ОРОЛЦОНО
2024 онд Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдах Нисэх загварын спортын Жолоодлогот загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийг танилцууллаа. Тус тэмцээний Уран нислэгийн F2B ангилалд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Спортын дэд мастер Нандинцэцэгийн Номин оролцоно. Нисэх загварын спортын жолоодлогот загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд Спортын дэд мастер Н.Номингийн хувьд 2022 онд Польш улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийг эх орондоо авчирсан. Энэ удаагийн тэмцээнд өмнөх амжилтаа ахиулах зорилт тавьж, бэлтгэл, сургуулилтаа хэдийнэ хийгээд эхэлжээ.
2023-10-10 01:00:00