• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЦАХИМ УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД 100 ГАРУЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАМРАГДЛАА
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг "Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ", "Иргэд, төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудас", "Мэдээллийн аюулгүй байдал" сэдвээр ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн Мэргэжилтэн Т.Гантогтох "Шинэчлэх сэтгэлгээ" сэдвээр удирдан зохион байгуулсан юм. Энэхүү сургалтад цахим болон танхимаар нийт 100 гаруй төрийн албан хаагч оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

 

2023-10-09 12:00:00